АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022.12.21
Цаг үеийн
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, МХГ-тай хамтран сумдын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн (БОХУБ), байгаль хамгаалагчид, аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд, МХГ-ЫН БОХУБайцаагч, Сум дундын Ойн ангийн албан хаагчдыг чадавхжуулах нэгдсэн сургалтыг 2022 оны 12 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд Арвайхээр хотод зохион байгууллаа.
Сургалтаар байгаль орчны салбарын эрх зүйн орчин, цаашдын чиг хандлага, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг хэрэгжүүлэх, ойн нөөц, усны нөөц, ан амьтны нөөцийн орлого бүрдүүлэлт, төлөвлөлт, зарцуулалт, тайлагналт, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл, БОАЖГ-аас, e-mongolia-д шилжүүлсэн үйлчилгээ, байгаль орчны статистик тайланг хянах, программд шивэх талаар болон ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”, ЗГ-ын 2022 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”,Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11.14-ны өдрийн 600 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-уудыг танилцуулах зэрэг сэдвүүдийн хүрээнд холбогдох албан хаагчид мэдээлэл хийлээ.
320934553_531640372320970_6428018979796093794_n
284979222_391366453030868_2986792307629913860_n
284672780_391366316364215_4653271133328460079_n
319912840_707763644298831_230430826090014987_n
320694189_671767071154025_4895640782416266579_n