Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэл
БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин аялал жуулчлалын газар нь аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн баялагийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрийн албаны талаар явуулж байгаа төрийн бодлого шийдвэрийг аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үүрэг бүхий орон нутгийн бие даасан агентлаг юм.
ЭРХЭМ ЗОРИЛГО: Оновчтой бодлого, зохицуулалтаар хангах замаар аймгийнхаа хөгжилд дэмжлэг үзүүлж чаддаг, цомхон, чадварлаг, үр дүнг эрхэмлэсэн төрийн байгууллага болно.
АЛСЫН ХАРАА: Мэдлэг, чадвар, ёс зүйд суурилсан мэргэшсэн захиргааны байгууллага болох
ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ
- Хууль дээдлэх, шударга байх зарчим -Газрын үйл ажиллагаа нь аливаа улс төр, үзэл суртлаас ангид байж, гагцхүү Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлж, иргэдийн эрх ашигт нийцсэн байна.
- Иргэдэд үйлчлэх, шуурхай байх зарчим –Бодит, цаг үеэ олсон, үнэн зөв мэдээлэл, оновчтой бодлого, чиглэлээр иргэдэд үйлчилж, төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлөөр хангаж ажиллана.
- Ил тод, нээлттэй байх зарчим –Газрын үйл ажиллагаа нь иргэдэд ил тод, нээлттэй байж, төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
- Мэргэшсэн, тогтвортой байх зарчим –Цомхон, чадварлаг, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэн төлөвшүүлж, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг ханган, төрийн албанд мерит зарчмыг баримтална.
- Хариуцлага хүлээх зарчим –Газар нь: төрийн үйлчилгээг үзүүлэхдээ Монгол Улсын иргэний өмнө хамтын болон ганцаарчилсан хариуцлагыг хүлээж ажиллана.
ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
- УИХурал, Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр батлагдсан байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүд, аймгийн бодлогын баримт бичгүүдэд байгалийн нөөц баялагийг хамгаалах зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар тусгагдсан зорилт арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд зохион байгуулах;
2.Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын дүрэм, журам стандартуудыг мөрдүүлэх, сурталчлах, хэрэгжилтэнд хяналт тавих;
3.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг ханган, төслүүдийг үнэлгээнд бүрэн хамруулах, аж ахуй нэгж байгууллагуудын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж хуулийн дагуу эрх үүргийнхээ хүрээнд гарсан ерөнхий үнэлгээний дүгнэлтийн талаарх тайланг жил бүр яаманд ирүүлж байх;
4.Ой, ус, амьтан зэрэг байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлэх, улсын захиалга даалгаварт ажлын хэрэгжилтийг зохион байгуулах, агаар ус хөрсийг бохирдлоос хамгаалах хяналт шинжилгээ хийх асуудлыг хариуцан зохион байгуулах, энэ ажилд Ус цаг уур орчны шинжилгээний албыг татан оролцуулах, хог хаягдал, химийн бодисын менежментийг хэрэгжүүлэх, ой хээрийн түймрээс сэргийлэх ажлыг зохион байгуулах, эко системд учирсан хохирлын талаар мэргэжлийн дүгнэлт гаргах, хохирлыг нөхөн төлүүлэх талаар хууль хяналтын байгууллагад нэхэмжлэл гаргах;
5.Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор ногоон орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Уг ажилд байгууллага иргэдийн хүч оролцоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
6.Байгаль орчин, аялал жуулчлалын холбогдолтой судалгаа, шинжилгээний ажил эрхлэх шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх, үр дүнг хүлээн авах;
7.Байгаль орчныг доройтлоос хамгаалах нөхөн сэргээх, ойжуулах ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх, хоггүй хаягдалгүй технологи нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулах, тухайн аймагт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд болон ой, ус, ургамал, ангийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах;
8.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх замаар аймаг, сум орон нутагт байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг санхүүжуулэх ажлыг зохион байгуулах;
9.Байгалийн болон аялал жуулчлалын нөөц баялагийн талаарх мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхлэн холбогдох байгууллага иргэдэд байгаль орчны мэдээллээр үйлчлэх;
10.Аймаг орон нутгийн хэмжээнд ой, ус,ан амьтан зэрэг байгалийн нөөц баялагийн хамгаалалт, ашиглалт,нөхөн сэргээх үйл ажиллагаанд мониторингын үнэлгээ хийх;
11.Тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг хариуцах;
12.Нутгийн ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд байгаль орчныг хамгаалах болон аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд экологийн боловсрол олгох ажил зохион байгуулах, боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг орон нутагтаа хэрэгжүүлэх, ой, ус,ургамал,ан, амьтан зэрэг байгалийн баялагийг хамгаалах, нөхөн сэргээх зохистой ашиглахад зориулсан хялбарчилсан гарын авлага, зөвлөмж боловсруулан нийтийн хүртээл болгох;
13.Байгаль орчныг хамгаалах ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог өргөжүүлж тэдний санал хүсэлт мэдээллийг хүлээн авч хэрэгжүүлэх арга хэмжээг авах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг бүрдүүлэх түүнд холбогдох талуудын оролцоог хянах ажлыг зохион байгуулах;
14.Аймгийн нутаг дэвсгэрт байгаа ой, ус, ургамал, ан,амьтан зэрэг байгалийн нөөц баялагийн хэмжээг нарийвчлан тогтоолгох, үүний үндсэн дээр зүй зохистой ашиглалтыг бий болгох;
15.Аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд байгалийн баялаг, ойн санг эзэмшүүлэх, ашиглуулах баримт материал бүрдүүлэх гэрээ байгуулах, батламжлахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх;
16.Ойн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээх арга хэмжээний хэрэгжилтэнд технологийн хяналт тавьж зөрчлийг арилгуулах, ойн ашиглалт, хамгаалалтын бүс, хот суурин газрын ногоон бүсийг тогтооход санал өгөх;
17.Аймаг, бүс нутгийн байгаль орчинд зохицсон зохих материаллаг бааз бүхий мод, ургамлын үржүүлгийн газар байгуулж тарьц, суулгац ургуулах, мод сөөгний үрийн нөөц, сан бүрдүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах замаар сайн чанарын үр, тарьц суулгац бэлтгэж орон нутгийн хэрэгцээг хангах;
18.Аймгийн хэмжээнд мод бэлтгэх талбайг тусгаарлах, мод бэлтгэлийн ажилд технологийн хяналт тавьж, талбайг хүлээн авч дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах;
19.Мод, модон түүхий эд бэлтгэдэг мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулж техник, технологийн өндөр түвшинд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж зах зээлд чанар сайтай модон материал нийлүүлэх явдлыг дэмжих, хууль бусаар мод бэлтгэхийг хязгаарлах ажлыг модны хэрэгцээг хангахтай уялдуулан зохион байгуулах;
20.Аймгийн хэмжээнд усны нөөц түүний зохистой ашиглалт, хэрэглээний байдлыг тогтмол үнэлж усны мэдээллийн сангийн баяжилтыг тогтмол хийх;
21.Гадаргын усны тооллогыг хийсний үндсэн дээр ширгэж хатсан гол горхи, рашаан, булаг, шандны тоо, мэдээллийг гаргаж холбогдох байгууллагыг мэдээллээр хангах;
22.Усны нөөц, эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарах, зарим гол, нуурын усыг салаалах, цас, борооны усыг хуримтлуулах, усан сан байгуулах зэрэг арга хэмжээг нутаг орны байдалд тохируулан зохион байгуулах;
23.Усны чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах арга хэмжээг зохион байгуулан мэргэжлийн ажлын багуудыг бий болгож ажиллуулах;
24.Орон нутагтаа байгаа ховор ургамлын тархац, нөөцийн судалгааг явуулж ховордсон ургамлын мэдээллийн сан байгуулж, нөхөн сэргээх арга хэмжээг зохион байгуулах;
25.Ховор, нэн ховор ургамлыг тарималжуулах ажлыг зохион байгуулах;
26.Аялал жуулчлалын салбарыг тухайн орон нутагт хөгжүүлэх төлөвлөлт, менежмент, бодлого, хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг хангах;
27.Аялал жуулчлалын дэд бүтцийг бүрдүүлэх шинэ бүтээгдэхүүн бий болгох, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх;
- Аялал жуулчлалын салбарын нөөцийн судалгаа хийх, мэдээллийн бааз бий болгох статистик мэдээ гаргах;
- Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, жуулчны бааз бусад үйлчилгээний газар, туроператор аж ахуй нэгжүүдийг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах;
30.Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах;
31.Аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.
32.Байгаль хамгаалагчдыг мэргэжлийн удирдлагаар байнга хангаж тэдний үйл ажиллагаанд үнэлэлт өгч, боловсон хүчнийг сонгон шалгаруулах, шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулах;
- Байгаль хамгаалагчдыг ажиллах нөхцөл, бие хамгаалах техник хэрэгсэл, унаагаар хангах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
34.Хууль тогтоомжинд тусгайлан заагдсан бусад бүрэн эрх.