АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЧОНО /Canis lupus/

2022.06.21

Саарал чоно нь тал хээрийн экосистемийн гол төлөөлөгчдийн нэг бөгөөд хээрийн экосистемийн хэвийн байдлыг хангахад чухал үүрэгтэй амьтан юм. Саарал чоныг машин, хүчтэй бууны хүчээр агнаж, сүргийн бүтцийг алдагдуулж, түүний тоо толгойг эрс бууруулж, тархац нутгаас дайжуулж байна. Чоно байгалийн нөхцөлд өвчлөн доройтсон болон хөгширч хүч тамираа алдсан амьтдыг идэж, амьтдад элдэв өвчин тархахаас урьдчилан сэргийлдэг, элдэв сэг зэм устгадагаараа байгалийн ариутгагч, цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж туруутан амьтдын сүргийн бүтэц, тоо толгойн тэнцвэрт байдлыг зохицуулах үүрэгтэй.

Ангийн нэр:

Хөхтөн амьтан

Багийн нэр:

Махчтан

Овгийн нэр:

Чонынхон

Амьтны нэр:

Саарал чоно

Латин нэр:

Canis lupus

Бүс нутгийн үнэлгээ:

Ховордож болзошгүй

Үнэлгээний үндэслэл

Чонын нэг үе удмын хугацааг зургаан жил гэж тогтоожээ. Популяцийн хэмжээний бууралт нь ихэнхдээ хараа хяналтгүйгээр агнах, халдварт өвчинд нэрвэгдэх шалтгаанаас үүсэлтэй юм. Одоогоор энэ зүйл Ховордож болзошгүй гэсэн ангилалд байгаа ч нарийвчилсан судалгаа хийж дахин үнэлвэл Эмзэг гэсэн ангилалд оруулах шаардлагатай.

Дэлхийн тархац

Голдуу Ази, Европ, Америкийн Нэгдсэн улсын хойд хэсэг, Канадын онгон зэрлэг зэлүүд нутгаар тархжээ.

Бүс нутгийн тархац

Монголын бүх нутагт тархмал бөгөөд халиун буга бор гөрөөс  нутагладаг Хэнтий, Хөвсгөлийн зэлүүд ой тайга, цагаан зээр элбэгтэй Дорнод тал хээр, аргаль хонь,  янгир ямааны бэлчээр бүхий уулархаг нутагт илүү элбэг Хүн ам нягтаар суурьшсан газрын орчим тохиолдохгүй.

Ховордолын шалтгаан

Арьсыг нь худалдаалах, бүх эрхтэнг (хэл, хэвлийн эрхтэн, шагай, шүд зэрэг) ардын эмнэлэгт ашигладагаас ихээхэн агнах болсон нь, мөн спорт агнуураар агнаж байгаа нь ховордуулах гол шалтгаан болж байна. Энэ зүйл нь гэрийн мал руу байнга довтолж идэшээ болгодог учраас малын дайсан гэж үздэг.

zmrf7axa9xbbhqtfjpfo-medium

Агнуурын бүх амьтныг агнахдаа зөвшөөрөл авна.  Орон нутгат сумын Засаг дарга иргэнд саарал чоныг агнах зөвшөөрөл буюу эрхийн бичгийг олгоно /Амьтны тухай хуулийн 25.5/.

Саарал чонын экологи эдийн засгийн үнэлгээ нь 510,000 төгрөг /Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ/

Байгалийн нөөцийн төлбөрийн тухай хуулийн 17.1.2-т зааснаар саарал чоныг экологи-эдийн засгийн үнэлгээний 20%-иар төлбөрийг тооцвол 102,000 төгрөгийн төлбөр төлж агнах эрхийн бичиг авна.

              Гэхдээ хэрэв мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэрт тоо толгойг нь сийрэгжүүлэх зорилгоор чоно агнахаар бол Байгалийн нөөцийн төлбөрийн тухай хуулийн 22.1.3-т зааснаар төлбөрөөс чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл сумын Засаг дарга тухайн нутагт саарал чонын тоо толгой ихдээд, мал сүрэгт их хэмжээтэй нөлөө үзүүлж байгаа бол нутгийн иргэдээр зохион байгуулалттайгаар чонын ав хийхэд төлбөр оногдуулахгүй. Бусад үед зөвшөөрлийг заавал олгоно.

Саарал чоно агнахдаа Амьтны тухай хуульд заасан хориглох аргыг хэрэглэхгүй. Өөрөөр хэлбэл машинаар хөөх, гэрэлтүүлэх, урхи тавих зэргийг хуулиар хориглоно.  

              ТХГН-т саарал чонын тоо толгойг зохицуулах шаардлага гарвал байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна.  Хуулийн дагуу агнасан чоныг худалдах бол гарал үүслийн тодорхойлолт авна /Амьтны тухай хуулийн 25.3/. 

              Мал сүргийг хамгаалах, тоо толгойг сийрэгжүүлэх зорилгоос бусад тохиолдол дзаавал 102,000 төгрөгийн төлбөр төлж агнах эрхийн бичгийг тухайн сумын Засаг даргаас авсан байх шаардлагатай.