АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОД, БУТНЫ ТАРЬЦ СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА

2023.05.12
Цаг үеийн
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Бүх нийтээр мод тарих хаврын өдөр",, мод, бутны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа, БОАЖГ-ын нээлттэй хаалганы өдөрлөг Арвайхээр хотноо Аюуш баатарын талбайд болж байна.
Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаанд Өвөрхангай болон Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн 7 аж ахуйн нэгж оролцож мод, бутны тарьц суулгацыг худалдаалж мод, бут, цэцэг тарих зөвлөгөө өгч ажиллаж байна.
Мөн БОАЖГ-аас иргэдэд үзүүлдэг үйлчилгээний талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч, санал хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авч ажиллаж байна.
Мод бутны тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа 2023.05.14-ийг дуустал үргэлжилнэ.