АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СТАНДАРТ БУС НҮХЭН ЖОРЛОНГ БУУЛГУУЛЖ БАЙНА

2024.06.10
Цаг үеийн
БОАЖ-ын Сайдын “Орчны бохирдлыг бууруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх тухай” 2024 оны 02 дугаартай албан даалгавар, Салбарын хяналтын газрын ерөнхий байцаагчийн баталсан “Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагын ариун цэврийн байгууламж, хөрсний бохирдлын байдалд хяналт шалгалт хийх тухай” 2024 оны 01/08 дугаартай хяналт шалгалтын удирдамжийн дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна.
Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.6 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж нүхэн жорлон барьсан 10 иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад буулгах, халдваргүйтгэл хийн дарж булах улсын байцаагчийн Зөвлөмжийг хүргүүлж хэрэгжилтийг хангуулж байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.