АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2024.06.10
Цаг үеийн Видео мэдээ
“Рио Тинто” ХХК-ийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Эрүүл ой” төслийн хүрээнд энэ онд Өвөрхангай аймгийн хэмжээнд 28.000 га ойд авиа химийн аргаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил Хужирт, Хархорин сумаас эхэллээ. Өнөөдрийн байдлаар 7 нислэгээр 4000 га ойд хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийгдээд байна. Мөн үүргийн шүршигч аргаар 7000 га ойд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэхээр “New green forest” ХХК шалгараад байна.
Орон нутгийн төсөв буюу Бат-Өлзий сумын байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 7800 га ойд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендерийг зарлаад байна.
Өвөрхангай аймгийн хэмжээнд 2024 онд улсын болон орон нутгийн төсвөөр нийт 42.800 га ойд хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхлээд байна.