Мэдээ, мэдээлэл
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС НУТАГТ АЖИЛЛАВ
2024.07.09
Цаг үеийн
БОАЖЯ-ны салбарын хяналтын газраас баталсан удирдамжуудын дагуу аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч нар 2024.07.02-05-ны өдрүүдэд Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдад үйл ажиллагаа явуулж байгаа 33 аялал жуулчлалын бааз, кэмпүүдэд хог хаягдал, орчны бохирдол, ариун цэврийн байгууламжийн стандарт, БОНБНҮ, БОМТ-ний хэрэгжилт, өмнөх жилүүдэд өгсөн улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтэд хяналт шалгалт хийж, заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
Хяналт шалгалтаар зарим аялал жуулчлалын байгууллагууд нь стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж, нүхэн жорлон байгуулсан, хог хаягдлын тухай хуулиар хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлдэггүй, ус ашиглах дүгнэлт зөвшөөрөлгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн тул улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж зарим аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцов.
Мөн Бат-Өлзий сумын Төвхөн хийд, Улаан цутгалан орчимд зочны гэр, морин хөтөч эрхэлдэг нутгийн 22 иргэдэд аялал жуулчлалын чиглэлээр төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэлийг танилцуулж санал хүсэлтийг нь сонслоо.
Нутгийн иргэд аялал жуулчлалын зам, маршрут дагуух тэмдэглэгээ, үзмэр, сүм хийд, байгалийн өвөрмөц тогтцын талаарх танилцуулга, тайлбар дутмаг байгаа талаар санал хэлснийг холбогдох байгууллагуудад уламжлахаар боллоо.
Хархорин сумын “Номадик коннекшин” ХХК-ийн “Чингэс хаан поло” жуулчны бааз, Хужирт сумын “Степнн Димсе”ХХК-ны “Урса мажур”, Бат-Өлзий сумын иргэн Ж.Ганбаатарын “Yak valley” жуулчны баазууд нь орчин үеийн дэвшилтэд, байгальд ээлтэй орчин үеийн дэвшилтэд технологиор бүтээсэн эко 00, ариун цэврийн байгууламжтай болсон нь аялал жуулчлалын бизнес эрхэлж буй байгууллагуудад шинэ санаа сэдэл өгч, үйлчилгээгээ сайжруулах боломжийг олгож байна.