Химийн хорт болон аюултай бодис
Ашигладаггүй, хугацаа дууссан химийн хортой болон аюултай бодисуудыг устгах ажлыг зохион байгууллаа
"Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирлыг бууруулах" зорилтот жилийн хүрээнд бүх сумдын Ерөнхий боловсролын сургуулийн химийн кабинет, аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Мал эмнэлэгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон Хужирт сумын "Жем Хужирт"ХХК-ийн лабораториудад хадгалагдаж байсан ашигладаггүй, хугацаа дууссан химийн хортой болон аюултай бодисуудыг давхардсан тоогоор 1584 нэр төрлийн 407,5 литр шингэн бодис, 462,3 килограмм хатуу болон нунтаг бодис, 30 гаруй тонн газар тариалангийн хортонтой тэмцэх химийн болон бактерийн бордоог нэгдсэн журмаар цуглуулж аюултай хог хаягдал устгах эрх бүхий мэргэжлийн байгууллага болох "Түмэн эгшиг" ХХК-тай гэрээ байгуулж, хүлээлгэн өгөх ажлыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн БОАЖГ, МХГ, ОБГ, БШУГ, Тагнуулын газартай хамтран зохион байгууллаа.