АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЦАГААН ЗЭЭР /Procapra gutturosa/

2022.06.21

Цагаан зээрийн эрийг нь ооно

                        эмийг нь шарагчин

                           төлийг нь янзага гэдэг.

Хул шаргал зүстэй.

Хөлийн хурдаар дайснаас амь зулбан зугтдаг.

Өвсөн тэжээлтэн амьтан.

Таван хошуу малын нэг ямааны дээд өвөг гэгддэг цагаан зээр нь Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгорын урьд хэсгээр нутагладаг.

Зээр агнасан хүнд ногдуулах торгуулийн хэмжээ 25 мянган төгрөг байсныг нэмж 210.600 болсон байна. Дээрээс нь байгаль экологийн хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ нь 500 мянга, түүнийг хоёр дахин нугалсантай тэнцэх торгууль байдаг, өөрөөр хэлбэл ганц зээр агнасан хүн Нэг сая 210.600 төгрөгийн ялд унана гэсэн үг.

Ангийн нэр:

Хөхтөн амьтан

Багийн нэр:

Туурайтан

Овгийн нэр:

Тугалмайтныхан

Амьтны нэр:

Цагаан зээр

Бүс нутгийн үнэлгээ:

Устаж болзошгүй

Үнэлгээний үндэслэл

Хараа хяналтгүй агнуур болон орчны хомсдол, хуваагдал, доройтол, нөөцийн төлөөх өрсөлдөөн, хүний садаа зэргүүд нь энэ зүйлийн тоо толгойг бууруулахад нөлөөлж байна гэж үздэг. Нэг үе удмын үргэлжлэх хугацааг таван жил. Устаж болзошгүй гэсэн ангилалд оруулсан.

Хамгаалсан байдал

Агнуурыг 1932 оноос хяналттай явуулж байсан ба бүс нутгийн хэмжээнд албаны хэрэгцээнд агнах тоо хэмжээг тогтоож ирсэн байна. Жил бүрийн есдүгээр сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 1 хүртэл агнахыг хуулиар зөвшөөрсөн. Цагаан зээрийн тархац нутгийн 8 орчим хувь нь улсын тусгай хамгаалалтай газарт хамрагддаг.

Дэлхийн тархац

Оросын Холбооны Улс, Хятад, Монгол

Бүс нутгийн тархац

Монгол орны Дорнод Монгол, Төв Халх, Умард говь, Дорнод говь, Нууруудын хөндийн зүүн хэсгээр тархсан. Монгол орны зүүн хойд хэсэг болох Дорнод аймагт өвөлждөг. Цагаан зээр байнга нэг газар удаан байдаггүй шилжин нүүдэг учир тархац өссөн эсвэл эрс ялгаатай мэт сэтгэгдэл төрүүлдэг (Дуламцэрэн нар, 1989).

Ховордолын шалтгаан

Албан ёсны агнуурын тооноос хууль бус агнуурын хэмжээ давж, өргөн цар хүрээгээр агнаж байгаа нь ховордлын гол шалтгаан юм.  Хүн, малын нягтшил ихтэй газруудад өрсөлдөөн болон шүлхий, хөлийн өвчнүүд гэх мэт халдварлах өвчин байдаг нь ховордуулах шалтгааны тоонд орж байна.

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Баянгол, Богд, Бүрд, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Сант, Тарагт, Төгрөг, Хайрхан дулаан, Хархорин зэрэг 12 сумдын нутагт 13085.4  км2 талбай бүхий нутагт цагаан зээр байршин амьдарч байна.

Цагаан зээрийн тархац нутаг нь аймгийн нутаг дэвсгэрийн 23.8%-ийг эзэлдэг бөгөөд тус аймгийн нутагт улирлын чанартай, ихэвчлэн намар, өвлийн улиралд байршдаг байна.

picture211

Цагаан зээр байгальд ямар ач тустай вэ?

Цагаан зээр бэлчээрлэх явцдаа туурайгаараа газрын өнгөн хөрсийг сийрэгжүүлж, ургамал үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна.

 Тэр байтугай, ургамлын үрийг хөл болон биедээ наалдуулан тараан, түүнийгээ гишгэж газарт суулгадаг тул тариаланч гэж нэрлэж болохоор.

Зээрийн мөрөөр хонхойсон газарт борооны ус хуримтлагдан тогтож, бэлчээрийг усжуулдаг, зун, намрын улиралд цагаан зээрийн сүрэг өвсний шүүдрийг газрын хөрсөнд буулгадаг нь 50 мм хүртэл хур тунадас орсонтой адил чийг болдог аж.

 Хуурай хээрийн бүсэд жилд ердөө л 150-200 мм хэмжээтэй хур тунадас унадаг гэхээр зээр дөрөвний нэгтэй нь тэнцэх чийг өг дөг усалгаачны үүрэгтэй гэсэн үг. Тэгэхээр цагаан зээр тал хээрийн экосистемийг тэнцвэртэй байлгахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулдаг хүндэт “оршин суугч” нь юм.