Нэн ховор ургамал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НЭН ХОВОР, ХОВОР УРГАМЛЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ
Монгол Улсын Байгалийн ургамлын тухай хуулинд ургамлын тархац, түүний нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилдаг.
Нэн ховор ургамал: Байгалийн жамаар нэхэн сэргэх чадваргүй дэлхэц нутаг нь нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй устах аюулд орсон ургамлыг нэн ховор ургамал гэнэ (Бумжаа, 2002). Байгалийн ургамлын тухай Монгол Улсын хуулийн хавсралтад 133 зүйл нэн ховор ургамал байдгаас тэдгээрийн 9.8% буюу 12 овог 13 төрөл 13 зүйл ургамал нь бидний 2021 оны хээрийн судалгаагаар Өвөрхангай аймагт тэмдэглэгдсэн (Хүснэгт 4).
Ховор ургамал: Байгалийн жамаар нөхөн сэргээх чадвараар хязгаарлагдмал, нөөц багатай устаж болзошгүй ургамлыг ховор ургамал гэнэ (Бумжаа, 2002). Монгол Улсын засгийн газрын 1995 оны 153-р тогтоол, 2004 оны 165-р тогтоолуудын хавсралтанд 358 зүйл ховор ургамал байдгаас бидний 2021 оны хээрийн судалгаагаар Өвөрхангай аймгийн хэмжээнд тэдгээрийн 8.7% буюу 31 зүйл ургамал бүртгэгдсэн байна (Хүснэгт 4).
Элбэг ургамал: Байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар сайн, түгээмэл тархацтай, нөөц ихтэй ургамлыг элбэг ургамал гэнэ (Бумжаа, 2002). Дээр 2 ангилалд багтаагүй бусад ургамлууд нь элбэг гэсэн статуст хамрагдана.
Нэн ховор ургамлуудыг олон улсын улаан дансны үнэлгээгээр үнэлэхэд: устаж болзошгүй (EN)- 4 зүйл , эмзэг (VU)-4 зүйл, ховордож болзошгүй (NT) 2 зүйл, анхааралд өртөхөөргүй (LC)- 3 зүйл тус тус байна (Хүснэгт 4).
- Хүснэгт 1. Нэн ховор, ховор ургамлын жагсаалт
Юуны өмнө устаж болзошгүй (Juniperus sabina, Saxifraga hirculus, Zygophyllum potaninii, Cistanche deserticola) болон эмзэг (Ephedra equisetina, Sedum roseum, Rhododendron adamsii, Solidago virgaurea subsp. Dahurica) үнэлгээгээр үнэлэгдсэн нэн ховор ургамлын тархацын цэгүүдийг онцгой анхаарч, хашиж хамгаалан, мод бэлтгэл, уул уурхай, мал, амьтан болон хүний үйл ажиллагаанаас бүрэн чөлөөлж, орон нутгийн хамгаалалтанд авах зайлшгүй шаардлагатай..