АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазуудад тохирлын үнэлгээ хийлээ

2022.07.06
Цаг үеийн

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуй газар, Онцгой байдлын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс хамтран 2022 оны 06 сарын 27-ноос 7 сарын 03-ныг хооронд жуулчны баазуудад холбогдох стандартуудыг хангуулах зорилгоор тохирлын үнэлгээ хийх ажлыг зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд 31 жуулчны бааз үйл ажиллагаа явуулахаас 7 сарын 01-ны байдлаар 28 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж, 26 баазад тохирлын үнэлгээ хийгдэж, 2 баазад үйл ажиллагаагаа сайжруулах, стандартыг мөрдөж ажиллах албан мэдэгдэл өгсөн.
Мөн аялагч жуулчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхад анхаарч ажиллах талаар заавар зөвлөгөө өгч ажиллаа.

1

3

4