АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Онгийн гол дагуу хог хаягдлыг цэвэрлэлээ

2022.07.06
Цаг үеийн

Усны нөөц, түүний сав газрыг бохирдож, хомстохоос хамгаалах, хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх зорилгоор Онгийн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Тус цэвэрлэгээг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онги-Таац голын сав газрын захиргаа, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хамт олон, Тарагт сумын Засаг даргын тамгын газар болон Тарагт сумын Их булаг багийн иргэдтэй хамтран Онгийн гол дагуух 20 километрийн 15 тонн газрын хог хаягдлыг цэвэрлэлээ. Иргэдийг амралт зугаалгаар явахдаа хог хаяж байгаль орчноо бохирдуулахгүй байхыг уриалж байна.

291357163_343631111273013_5957868496599185381_n

290529649_363101282571213_5075929530206488603_n

290564863_445195880483859_2446260506569420214_n290715562_703069847804720_7278436785459948874_n