АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"НОГООН ХЭРЭМ" ТӨСЛИЙН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ

2022.10.07
Зурагт мэдээ
Цөлжилтийг бууруулах, шар шороон шуурга, элсний нүүдлээс байгаль орчныг хамгаалах зорилгоор 2007 оноос хойш Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын “Ногоон хэрэм” төсөл Өвөрхангай аймагт хэрэгжихээр өнөөдөр нээлтээ хийлээ.
Өнгөрөгч 10 гаруй жилийн хугацаанд Төв аймгийн Лүн, Өмнөговь аймгийн Булган, Даланзадгад сумын 3 мянган га талбайг ойн зурвас, мод үржүүлгийн газар болгон сэргээж, байгаль орчны ойжуулалтанд үнэмлэхүй хувь нэмэр оруулсан тус төслийнхөн энэ удаа Арвайхээр хотын 15 га талбайд агро ойг байгуулах юм.
Төслийн хүрээнд тал хээрийн бүс нутгийг модны үр, тарьц суулгацаар хангах хүчин чадал сайтай мод үржүүлгийн газрыг байгуулахаас гадна иргэд, байгууллагыг арга зүйгээр хангах, экологийн боловсрол олгох, чадавхижуулахад чиглэсэн Мэдээлэл сурталчилгаа, сургалтын төв байгуулна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөсөн энэ цаг үед Өвөрхангай аймагтай хамтран ажиллаж, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн томоохон ажлыг хэрэгжүүлж өгч байгаа “Ногоон хэрэм” төслийн удирдлага, хамт олон, БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ли Ё Хун болон Монгол Улсын БОАЖЯ-нд гүн талархал илэрхийлье.
310961399_535035188627480_3155653327932796365_n
 
 
 
 
310904878_442300618037713_6794278726129505381_n
311028597_442300731371035_4997100368688643233_n
311008232_535033225294343_3371886265362231712_n
311057302_442300621371046_3581846575181271303_n
311058759_442300671371041_8885573038100321540_n
311090689_442300758037699_3777735402427551569_n
311136428_442300648037710_1460093185358405991_n
310734231_535033325294333_6118303524093160348_n