АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДЭД ЗОРИУЛСАН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2023.03.27
Дэлхийн Усны өдөр, Ойн өдөр, Цаг уурын өдөр, Байгалийн амьтан, ургамлыг хамгаалах өдрүүдийн хүрээнд хамтран ажилладаг байгууллагуудын дунд волейболын тэмцээнийг 2023.03.25-ны өдөр Арвайхээр хотод амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 12 байгууллагын 100 орчим тамирчид өрсөлдөнөөс
1-р байрыг "Баянтээг"ХК эзэлж дараа жилийн тэмцээнийг зохион байгуулах эрх, шилжин явах цомыг хүлээн авлаа.
2-р байранд Өвөрхангай аймгийн УЦУОШТ,
3-р байрыг аймгийн ЗДТГ-ын ХБТХО-ын хэлтэс
Тусгай байрыг “Жем Хужирт” ХХК тус тус эзэллээ.
Шилдэг довтлогчоор “Баян тээг”ХК-ын тамирчин А.Далайцэрэн,
Шилдэг тэгш тоглогчоор “Жем Хужирт”ХХК-ын тамирчин М.Долгормаа,
Шилдэг холбогчоор аймгийн УЦУОШТ-ийн тамирчин Б.Алтанхуяг нар тус тус шалгарлаа.
Тэмцээнийг зохион байгуулахад дэмжин оролцсон “Ноос ирээдүй”ХХК, “Оргил ус”ХХК болон тэмцээнд оролцсон байгууллага, тамирчиддаа ТАЛАРХАЛ илэрхийлж спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
2023.03.25 Өвөрхангай