АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“TEEN ХУРАЛДАЙ IN KHARKHORIN” БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХҮҮХЭД, ЗАЛУУСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ

2023.03.29
Цаг үеийн

Сурагчид өөрсдийн санаачлагаар нэгдэн түүх соёлоо танин мэдэх “Байгаль орчноо хайрлан хамгаалах” үзэл санааг дэлгэрүүлэх зорилготой “Байгальд ээлтэй хүүхэд, залуусын чуулга уулзалт” –ыг 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хархорин суманд зохион байгууллаа.

Чуулганд Арвайхээр сумын ЕБ-ын “Мэргэд”, “Тэмүүлэл эрдэм”, 1, 2, 4 дүгээр сургууль, Хархорин, Өлзийт, Бат-Өлзий, Хужирт сумдын 9-12 дугаар ангийн 80 оролцогч, 8 чиглүүлэгч сурагч, зохион байгуулалтын баг, зочин илтгэгч нийт 113 хүн хамрагдаж Хэрэйд, Боржигон, Бэсүд, Олхунуд, Сартуул, Хатагин, Урайхан, Чинос зэрэг овог, аймгуудад хуваагдан “Хулгайн ан, худалдаа”, “Уул уурхай, хорт бодис”,” Бэлчээрийн талхагдал” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэж “Тогтоолын төсөл” батлан, “Тунхаг” бичиг боловсруулж шийдвэр гаргагчид өргөн барилаа.

Чуулганы үйл ажиллагааг Монгол экологи төв, аймгийн ГХУСАЗСЗ-ийн "Хүрээлэн буй орчныг хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, БОАЖГ, Хархорин, Арвайхээр сумын засаг дарга дэмжин ажиллаа.