АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМДЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРТ СУРГАЛТ ХИЙВ

2023.04.05
Цаг үеийн
Аймгийн ГХУСАЗСЗ, Прокурорын газартай хамтран сумд хариуцсан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт БОАЖЯ, БОАЖГ-аас 2023 онд хэрэгжүүлэх байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалт, хяналт шалгалт болон төрийн албан хаагчийн ёс зүй, салбарын шинээр батлагдсан дүрэм журмын талаар холбогдох мэргэжилтэн, улсын байцаагч нар мэдээлэл хийж санал хүсэлтийг нь сонслоо.
 
Мөн сургалтад аймгийн Засаг дарга оролцож “Монголд зочлох жил”-ийн хүрээнд үүрэг даалгавар өгч, Прокурорын газраас шинээр батлагдсан Эрүүгийн хуулинд заасан авлига албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.
 
БОАЖ-ын сайдын 2023 оны А/68 дугаар тушаалаар улсын байцаагчийн эрх олгосон албан хаагчдад үнэмлэх, тэмдэгийг гардуулж хамтран ажиллах гэрээ байгууллаа.
 
2023.04.04 Өвөрхангай