АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУЖИРТ СУМЫН РАШААН СУВИЛЛЫН ГАЗРУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2023.04.12
Цаг үеийн
Тус сумын рашаан сувиллын газруудад байгаль орчинд бохирдол доройтол үүсгэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтад “Хужирт рашаан сувилал” ХХК, “Элма Хужирт” ХХК, “Ананд Хужирт” ХХК, “Тө Ба Сэ” ХХК, “Газарчин Хужирт” ХХК-иуд хамрагдлаа. Шалгалтаар Хужирт рашаан сувилал ХХК-ийн цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир усны дээжийг Ус цаг уурын орчны шинжилгээний төвийн магадлан итгэмжлэгдсэн лабораторит, рашаан сувиллын газруудын үйл ажиллагаанаас хөрс бохирдол үүсгэж байгаа эсэхийг тогтоохоор 3 цэгээс хөрсний дээж авч, аймгийн Стандарт хэмжил зүйн газрын магадлан итгэмжлэгдсэн лабораторит хүргүүллээ.
Хужирт суманд шинээр байгуулагдаж байгаа нэгдсэн цэвэрлэх байгууламжид рашаан сувиллуудын ахуйн болон рашааны бохир усыг нийлүүлэх, рашааны бохир усны тунгаагуурын байгууламж, шугам сүлжээний ажил хэрхэн хангагдаж байгаад хяналт тавьж, заавар зөвөлгөө өгч, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээр сумын удирдлагад танилцуулан, шалгалтад хамрагдсан 5 аж ахуйн нэгжид шалгалтаар илэрсэн дутагдлыг арилгуулах хугацаатай албан шаардлага өгч, биелэлтийг хангуулан ажиллахаар болов.