АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2023.04.17
Цаг үеийн
Хаврын салхи шуургатай, хуурайшилт ихтэй үед ой бүхий Уянга, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид болзошгүй ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, иргэдтэй хариуцлагын гэрээ байгуулж, мэдээ, мэдээлэл, сургалт сурталчилгаа хүргэж ажиллаж байна.
 
Өвөрхангай аймгийн газар нутгийн 4 хувийг он сан бүхий газар эзэлж, үүний 60 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг.