АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭКО КЛУБУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

2023.04.19
Цаг үеийн
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулиудын эко клубуудын чуулга уулзалтыг аймгийн ГХУСАЗСЗ, БОАЖГ, Цагдаагийн газар, Политехникийн коллеж, Насан туршийн боловсолын төв, илтгэх урлаг, мэтгэлцээний “Цэц клуб” хамтран анх удаа зохион байгууллаа.
Чуулга уулзалтанд Ерөнхий боловсролын 30 сургуулийн эко клубын 220 сурагч оролцож байгаль орчныг хамгаалах, экологийн боловсрол олгох, туршлага, мэдээлэл солилцох, мэтгэлцээн, хэлэлцүүлэг явуулж, шилдэг илтгэгч сурагчдыг шалгарууллаа.
Шилдэг эко клубээр Политехникийн коллеж, Мэргэд лаборатори, Уянга, Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургуулиудын эко клубууд шалгарлаа.
 
2023.04.19