АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“БИД ЭХ ДЭЛХИЙН ХҮҮХДҮҮД” ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД 11 СУРГУУЛИЙН 44 СУРАГЧ ОРОЛЦЛОО.

2023.04.24
Цаг үеийн

Сурагчдын байгаль орчноо хайрлан хамгаалах, нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэх, уран илтгэх ур чадварыг дэмжих зорилгоор 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн БОАЖГазар, Политехникийн коллеж, Насан туршийн  боловсролын төв хамтран зохион байгуулсан “Бид эх дэлхийн хүүхдүүд”  илтгэлийн уралдаанд Арвайхээр сумын Мэргэд, Тэмүүлэл эрдэм, I, II, IV, V дугаар сургууль, Политехникийн коллеж, Хужирт, Хайрхандулаан, Есөнзүйл, Баянгол сумдын ерөнхий боловсролын 10-12 дугаар ангийн 44 сурагч оролцсон.

 

            Сурагчид “Цэнхэр алт усаа хайрлая”, “Хоггүй цэмцгэр миний Өвөрхангай-Холивол хог ангилбал баялаг”, “Эх дэлхийгээ хамгаалахад хүүхэд бидний оролцоо”, “Ан амьтнаа хайрлан хамгаалах, ангийн хууль бус худалдаа”, “Ногоон байгууламжаа нэмэгдүүлэх нь” зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэлээ танилцууллаа.

 

            Илтгэлийн уралдаанд тэргүүн байранд Есөнзүйл сумын ерөнхий боловсролын сургуулийн 11А ангийн сурагч Б.Түмэн-Өлзий

Дэд байранд Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн Хэвлэлийн график дизайны ангийн сурагч Д.Энхмэнд

Гуравдугаар байранд Арвайхээр сумын 5 дугаар сургуулийн 11А ангийн сурагч Д.Долгор

Тусгай байранд Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн  10А ангийн сурагч Ц.Маралмаа, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн  11Б ангийн сурагч Г.Цогзолмаа нар тус тус шалгарлаа.