АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2023.05.08
Цаг үеийн
Гучин-Ус сумын ЗДТГ-тай хамтран сумын нийт төрийн албан хаагчдад хүрээлэн буй орчныг хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчны боловсрол олгох сургалтыг 2023 оны 05 сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтанд Нийт 116 төрийн албан хаагч оролцсон бөгөөд 2023 онд аймгийн ГХУСАЗСЗ-тэй хамтран байгаль орчныг хамгаалах журмын эсрэг зөрчил, гэмт хэрэг хамгийн их гардаг 10 суманд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгах сургалт, сурталчилгаа нөлөөллийн ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна.