АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОЙЖУУЛАХ ТӨСЛИЙН УРАЛДААНД "СУМТ ХАЙРХАН" НӨХӨРЛӨЛ ШАЛГАРЛАА

2023.05.19
Цаг үеийн
Монголын Банкны Холбоо, Монгол банк, арилжааны банкууд хамтран хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод“ сангаас зарласан Олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ойг нөхөн сэргээх зорилгоор мод тарих төслийн сонгон шалгаруулалтад Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Сумт хайрхан” ойн нөхөрлөлийн доройтсон ойг нөхөн сэргээх, мод тарих төсөл шалгарч БАТЛАМЖ гардаж авлаа.
Уг төслийн хүрээнд 8 га талбайд 20.000 ширхэг шинэс модыг Улсын тусгай хамгаалаллттай газарт хамаарах Бат-Өлзий сумын “Төвхөн” хийдийн орчмын ойд тарьж ургуулна.