АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

2024 ОНД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН 4 ЭВЕНТ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛНО

2024.01.18
Цаг үеийн
2024 онд Өвөрхангай аймагт аялал жуулчлалын дөрвөн эвент үйл ажиллагааг уламжлал ёсоор зохион байгуулна.Тодруулбал, 2024.07.22-нд Хужирт сумын “Тээлийн ам” хэмээх газарт “Монгол эсгий урлалын баяр”,
2024.07.23-нд Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт “Сарлагийн баяр”,
2024.08.03-04-нд Хархорин сумын Эрдэнэзуу музей орчимд “Торгоны зам – Хархорум хот” соёл, аялал жуулчлалын арга хэмжээ,
2024.12-07-08-нд “Kharakhorum ice festival” мөсөн хананд авиралтын тэмцээнийг аймгийн БОАЖГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм.
Дашрамд дурдахад, 2023 онд Орхоны хөндийн аялал жуулчлалын маршрутын дагуу 56.6 мянган хүн аялснаас 17.5 мянга нь гадаадын жуулчин байна.