АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“МӨНГӨН ӨВӨЛ-2024” МӨСНИЙ БАЯР БОЛЛОО

2024.01.23
Цаг үеийн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн, Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил"-ийн хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах иргэд аж ахуй нэгж байгууллагуудыг цэвэр агаарт зөв боловсон амрах, аялах дадлыг бий болгох зорилтын хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Соёл, урлагийн газартай хамтран 2024.01.20-ны өдөр “Мөнгөн өвөл” спорт өдөрлөг арга хэмжээг Онгийн гол дээр зохион байгууллаа.
Арга хэмжээнд нийт 14 багийн 200 гаруй тамирчид мөсний сур харваа, мөсний шагай, тэшүүр, олс таталт, үндэсний хувцастай хос гэх мэт 5 төрлөөр өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр 1 дүгээр байранд Хархорин сум, 2 дугаар байранд Зэвсэгт хүчний 256 дугаар анги, 3 дугаар байранд Уянга сумын баг тус тус шалгарлаа.
421240111_796262245874618_7771028161319202049_n
421233826_796262492541260_7833564022179279474_n
421376186_796261312541378_2773493734904202793_n
421239941_796259995874843_5099407532098677642_n
421231433_796259885874854_1045502431358221535_n
421353501_796261589208017_7969254623288908207_n