АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА

2024.01.10
Цаг үеийн
Аргаль, янгир, халиун буга зэрэг байгалийн ховор амьтдад өвс, хужир тавьж өгөх ажлыг агнуурын бүс нутагт биотехникийн арга хэмжээ авах уг ажлын хүрээнд БОАЖГ, ОХБЦГХЗ болон 15 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хамтран 94 цэгт 5000 боодол өвс, найман тонн хужирыг тавьж өглөө.
Өвөрхангай аймгийн хувьд Есөнзүйл, Бүрд, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Нарийнтээл, Хайрхандулаан суманд халиун буга, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Богд, Гучин-Ус, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан, Хайрхандулаан, Есөнзүйл, Төгрөг, Хархорин, Уянга суманд аргаль хонь, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Бат-Өлзий, Богд, Төгрөг, Уянга, Сант зэрэг суманд янгир ямаа тархан байршдаг.
Амьтны тухай хуулиар таван жил тутамд аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгааг хийхээр заасан байдаг. Энэ дагуу Өвөрхангай аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгаа, 2024-2028 онд хэрэгжүүлэх ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг “Авралын эрэлд” ХХК-иар 2023 онд гүйцэтгүүлсэн.
420021545_793395562827953_8535311883846906234_n
420028695_793395559494620_4517215773432583352_n
420319524_793395782827931_6557961720168398908_n
420020459_793395542827955_6791915637529923803_n