Мэдээ, мэдээлэл
СУМДЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2024.01.09
Цаг үеийн
Аймгийн ГХУСАЗСЗ, Прокурорын газартай хамтран сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Бат-Өлзий сум дахь сум дундын ойн ангийн хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Бат-Өлзий сум дахь сум дундын ойн ангийн 2023 оны ажлын гүйцэтгэл, хамтран ажиллах гэрээ, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, “Байгаль орчныг хамгаалах, нөхөн нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэрэгжилийг дүгнэж, зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч байгаа алдаа дутагдал, анхаарах асуудал, орчны бохирдол, ан ан амьтан, ой, аялал жуулчлалын чиглэлээр холбогдох улсын байцаагч, мэргэжилтэн, Прокурорын газрын хяналтын ахлах прокурор, ГХУСАЗСЗ-ийн ажлын албанаас мэдээлэл хийж санал солилцоо.
Мөн 2023 онд амжилт гаргасан Бат-Өлзий сум дахь сум дундын ойн ангийг аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр, хүрээлэн буй орчныг хамгаалахад идэвх зүтгэл, санаачилгатай ажилласан Хархорин сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Баатарсүрэн, Байгаль орчныг хамгаалах, нөхөн нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэрэгжилийг хангахад идэвх зүтгэл, санаачилгатай ажилласан Хужирт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Бямбасүрэн, 2023 оны шилдэг байгаль хамгаалагчаар шалгарсан Хужирт сумын байгаль хамгаалагч Ч.Сонинбаяр нарт БОАЖГ-ын хүндэд өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.