Мэдээ, мэдээлэл
БАЙГАЛЬД УЧИРСАН ХОХИРЛЫН 191 САЯ ТӨГРӨГИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ
2024.01.20
Цаг үеийн
2023 онд БОАЖГ-ын болон сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн алба, ОБГ, ОХБЦГХЗ, аймгийн ГХУСАЗСЗ-тэй хамтран хүрээлэн буй орчныг хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамтарсан хяналт шалгалтуудыг зохион байгуулж ажиллалаа.
Нийт 78 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулж, 24 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ.
Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар 67.1 сая төгрөгийн торгууль оногдуулж, байгальд учирсан хохирлын 191.248.118 төгрөгийг нөхөн төлүүлж, амьтны мах, арьс, эвэр, мод, байгалийн өнгөт чулуу, хуш модны самар гэх мэт 720 ширхэг, 1291кг, 4.3 м/куб эд зүйслийг эд мөрийн баримтаар хурааж зохих журмын дагуу шийдвэрлэлээ.