Мэдээ, мэдээлэл
2024 ОНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
2024.02.02
Цаг үеийн
МУ-ын ЗГ-ын 2023.11.29-ний өдрийн 420 дугаар Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг үндэслэн байгаль орчны чиглэлээр улсын хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын 11 удирдамжийг БОАЖЯ-ны салбарын хяналтын газраас ирүүлсэн.
Өвөрхангай аймгийн хэмжээнд цаг үеийн шинж чанартай, орон нутгийн онцлогод тохирсон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг ан амьтан, ой, ойн дагалт баялаг, байгалийн ургамал, агаар бохирдуулагч эх үүсвэр, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгалийн нөөцийн ашиглалт хамгаалалт, химийн хортой болон аюултай бодис, ахуйн болон аюултай хог хаягдал, ус рашаан ашиглалт, геологи уул уурхай, нөхөн сэргээлт, Усны сан бүхий газар, хүн амын ундны усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилт зэрэг 11 чиглэлээр, төлөвлөгөөт хяналт шалгалтыг аж ахуйн нэгж байгууллагын 37 объектод хийхээр төлөвлөөд байна.
Мөн иргэд, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалтгалтын тухай бүр гүйцэтгэх боломжтой.