Мэдээ, мэдээлэл
ИХ ЭРЭЭН УУЛАНД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЛАА
2024.02.02
Цаг үеийн
Амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулах, цас зудын улмаас зэрлэг ан амьтан идэш тэжээл, усаар гачигдаж эрсдэлд орсон энэ үед ОХБЦГХЗ, Хархорин сумын ЗДТГ, УАЗ клубынхантай хамтран тус сумын Жалбаа багийн нутаг Их эрээн ууланд нутагшиж байгаа ховор амьтдад биотехникийн арга хэмжээ авч 3 цэгт 400 кг хужир, 50 боодол өвс тавьж өглөө.
Их эрээн уул нь Хархорин сумаас зүүн урагш зүгт 60км орчимт Бүрд, Хархорин, Есөнзүйл сумдын нутгийн заагт байрладаг Хөгнө хаан уул Дулаан уулын хооронд буга амьтны тархацтай уул юм