АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМДАД ДОТООД ХЯНАЛТ ХИЙЖ БАЙНА

2024.02.02
Цаг үеийн
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2023 оны 12 сарын 06-14-ны өдрүүдэд Гучин-Ус, Төгрөг, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга, Зүүнбаян-Улаан, Хужирт, Бат-Өлзий сумдад дотоод хяналт шалгалт зохион байгуулж, сумдын удирдлагууд болон холбогдох албан хаагчдад Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, ЗГ-ын 2022 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам"-ыг танилцуулж, сумдад 2023 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдсэн ажил болон 2024 оны орлого арга хэмжээний төлөвлөлт, байгаль орчны төсөв мэдээллийн сангийн программын ашиглалтад хяналт үнэлгээ хийж, мэргэшил арга зүйгээр хангаж зөвлөн туслах ажил зохион байгууллаа.
 
Мөн сумд хариуцсан байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын БОАЖЯ, БОАЖГ-аас баталсан удирдамж, хяналт шалгалтын хуваарийн дагуу хяналт шалгалт зохион байгуулсан, зөрчил илрүүлсэн, шалган шийдвэрлэсэн байдалд хяналт хийж мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа.
 
Өнгөрсөн онд шүүхээр шийдвэрлэгдсэн хүрээлэн буй орчныг хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл, Прокрорын албан шаардлага, МУ-ын ЗГ-ын 2023 оны 260 дугаар тогтоолоор баталсан ан амьтны экологи эдийн засгийн шинэчилсэн үнэлгээг танилцуулж цаашид орон нутагтаа энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, хувцас, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангаж ажиллахыг сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт зөвлөв.
 
Дотоод хяналт үргэлжилж байна.
0c07ac11-5a66-49be-9b85-a6f7677c3b3a 495c70c2-0abd-4a86-a8f2-800c23e62233 4c163281-21c3-415c-aded-fe878bba80c5