АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МАЛЧДАД ТУСЛАМЖ ИЛГЭЭВ

2024.03.07
Цаг үеийн
Цас, зудын хүнд нөхцөлд хаваржиж байгаа малчдад туслах “ХАМТДАА ДАВЪЯ” аяныг Өвөрхангай аймгийн “Дэлхийн Өв-Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо” ТББ, БОАЖГ хамтран зохион байгууллаа.
Тус аянд Өвөрхангай аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 32 аж ахуйн нэгж байгууллага, иргэн 7.646.000 төгрөг, БОАЖГ-ын удирдлага, мэргэжилтэн, улсын байцаагчид, сумдын байгаль хамгаалагчид, нийт 24 албан хаагч нэг өдрийн цалин болох 1.354.000 төгрөг, нийт 9.0 сая төгрөгийн үнэ бүхий 8.5 тонн хивгийг нөхцөлд хаваржиж байгаа малчдад хүргүүлэхээр Хужирт, Богд, Гучин-Ус, Бат-Өлзий сумдруу илгээлээ.
Энэ хүү тусламжийг аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн хүлээн авч аянд нэгдсэн байгууллага, иргэн, БАОЖГ-ын хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийллээ.
2024.03.07
IMG_4464 IMG_4476 IMG_4480 img_4485 IMG_4537