Мэдээ, мэдээлэл
2024 ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 30.000 КУБ МОД БЭЛТГЭНЭ
2024.03.11
Цаг үеийн
Аймгийн ИТХ-ын 2023 оны 11 сарын 29-ний өдрийн тогтоолоор аймгийн хэмжээнд 2024 онд 30.000 метр куб мод бэлтгэхээр тогтоосон бөгөөд түлээний мод 23000 метр куб, хэрэглээний мод 7000 метр куб модыг ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлөөр бэлтгүүлж иргэдийн хэрэгцээг хангана.
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газраас 3600 метр куб хэрэглээний мод, орчны бүсээс 6400 метр кубыг модыг тус тус бэлтгэнэ.