АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУРАГЧДАД ТАНИН МЭДЭХҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2024.03.20
Цаг үеийн
Байгаль орчин, аялал жуулчлалын газар Арвайхээр сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуультай хамтран “Өвөрхангай аймгийн ан амьтад, нэн ховор, ховор амьтдын тухай” танин мэдэхүйн сургалт хийж, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд дунд ахлах ангийн 200 орчим сурагчид хамрагдлаа.
Гэрэл зургийн үзэсгэлэнд тавигдсан фото зургуудыг Уянга сумын байгаль хамгаалагч Х.Лхагвасүрэн авсан бөгөөд байгалийн жамаараа унасан халиун буга, цаг хүндэрсэн үед эндсэн янгирын эврийг танин мэдэхүйн зорилгоор бэлтгэж хүүхдүүдэд үзүүлсэн.
Хамтран ажилласан 5 дугаар сургуулийн багш Ц.Батдаваа болон сургалтад хамрагдсан хүүхдүүддээ талархал илэрхийлье.
2024.03.19IMG_5162 IMG_5169 IMG_5179 IMG_5187 IMG_5220 img_5230