АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024.03.27
Цаг үеийн
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Дэлхийн амьтан ургамал, ой, ус, цаг уурын тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд байгаль орчны чиглэлээр хамтран ажилладаг байгууллагуудын дунд нөхөрсөг волейболын тэмцээнийг 2024.03.23-ны өдөр “Баян тээг”ХК, БОАЖГ хамтран зохион байгууллаа.
Тэмцээнд “Баянтээг” ХК, Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ, БОАЖГ, ЦУОШГ, ЭМГ, МЭГ, “Онги ус суваг” ОНӨААТҮГ, Дэлхийн-Өв ОХСДГХЗ, Бат-Өлзийн сумын ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөл, нийт 10 багийн 100 орчим тамирчид өрсөлдлөө.
Нэг дүгээр байранд А.Далайцэрэн ахлагчтай “Баянтээг”ХК,
Хоёр дугаар байранд Р.Болормаа ахлагчтай Бат-Өлзий сумын ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөл,
Гурав дугаар байранд Б.Мөнхбат ахлагчтай аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ,
4-р байранд Л.Отгонбаяр ахлагчтай Дэлхийн-Өв ОХСДГХЗ тус тус эзэлж медаль мөнгөн шагналаар шагналаа.
Шилдэг довтлогчоор аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн О.Төмөрчөдөр
Шилдэг холбогчоор Дэлхийн-Өв ОХСДГХЗ-ны Б.Аюуш,
Шилдэг тэгш тоглогчоор ЦУОШГ-ын Б.Очирболд нар тус тус шалгарлаа.
2025 оны тэмдэглэлт өдрүүдийн тэмцээнийг Хархорин суманд Дэлхийн-Өв ОХСДГХЗ зохион байгуулахаар болж шилжин явах цомыг хүлээн авлаа.
 
img_5407 img_5427 img_5435 IMG_5467 img_5559 img_5586 IMG_5752 IMG_5788 img_5790 IMG_5792 img_5803