АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БНХАУ-ЫН ГҮЙЖӨҮ МУЖТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

2024.03.27
Цаг үеийн
БНХАУ-ын Гүйжөү мужийн Хөдөө аж ахуйн судалгааны хүрээлэнгийн дэд захирал, профессор Зан Шинхугаар ахлуулсан албаны хүмүүс Өвөрхангай аймагт ажиллалаа.
Энэ үеэр аймгийн хүнс, хөдөө аж ахуйн болон аялал жуулчлалын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, нэн тэргүүнд хүлэмжийн нарийн ногоо, жимс, жимсгэний тариалалтыг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, техник, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдсэн юм.