АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР УГАЛЗ, ЯНГИР, ХАЛИУН БУГА АГНУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ” НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2024.04.12
Зарлал
Монгол улсын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Тусгай зориулалтаар 2024 онд агнах барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” 89 дүгээр тогтоолоор 2024 онд Өвөрхангай аймгийн хэмжээнд тусгай зориулалтаар угалз 5, тэх 8, халиун буга 3, бор гөрөөс 2, саарал чоно 2 тоо толгой агнуулахаар нээлттэй дуудлага худалдааг зарлаж байна.
 
Нээлттэй дуудлага худалдааг шинэчлэгдсэн “Амьтны тухай хууль”, “Зөвшөөрлийн тухай хууль” холбогдох журмын хүрээнд Өвөрхангай аймагт 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагт цахимаар зохион байгуулна.
Дуудлага худалдаанд оролцох иргэн, хуулийн этгээд оролцох хүсэлтээ Uvurkhangainature@gmail.com мэйл хаягаар ирүүлнэ үү
 
Дуудлагаар худалдах тусгай зориулалтаар агнуулах амьтны босго үнэ:
Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Босго үнийн хэмжээ тогтоох тухай 261 дүгээр тогтоолыг баримталж дуудлага худалдааны эхлэх босго үнэ тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувьтай тэнцэх хэмжээтэй байна.
 
Дэнчингийн хэмжээ:
Амьтны тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291,4-т заасны дагуу дуудлага худалдаанд оролцогч нь дуудлага худалдаа эхлэх босго үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг дуудлага худалдаа зохион байгуулагчийн дансанд байршуулна.
Нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах цахим хаяг:
Дуудлага худалдаа эхлэхээс 1 цагийн өмнө цахим хаягаар орж бүртгүүлэн бэлтгэл ажлыг хангасан байна.
 
Нээлттэй дуудлага худалдаанд оролцогчийн бүрдүүлэх материал:
1. Нээлттэй дуудлага худалдаанд оролцох хүсэлт /ААНБ албан тоотоор, иргэн өргөдөл/, дэнчин төлсөн баримт эх хувиараа,
2. Иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
3. Хуулийн этгээдийг төлөөлж оролцох тохиолдолд төлөөлж буй этгээдийг гэрчлэх нотариатаар батлуулсан итгэмжлэл
4. Дэнчинг Төрийн сан банк, ӨВ БОАЖГ 100100013403 тоот дансанд байршуулна.
5. Нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн цахимаар бүртгэнэ.
6. Нээлттэй дуудлага худалдааны бүртгэлийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагт хаана.
7. Нээлттэй дуудлага худалдаанд бүртгүүлсэн дарааллаар дугаар олгоно.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Нээлттэй дуудлага худалдааны журам, бүртгэх хугацаа болон бусад холбогдох мэдээллийг Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 70323260, 99320533 утсаар ажлын цагаар холбогдож мэдээлэл авна уу.