АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОД БУТ ТАРЬЖ УРГУУЛАХ СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2024.04.26
Цаг үеийн
 Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд мод тарих цэцэрлэгжүүлэх, арчлах, ургуулах сургагч багш бэлтгэх сургалтыг МУИС-ийн Ойн хүрээлэнгийн багш нартай хамтран 2024.04.25-29-ний өдрүүдэд Арвайхээр суманд зохион байгуулж байна.
Сургалтад БОАЖГ, Сум дундын ойн анги, сумдын ЗДТГ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн (БОХУБ) ХХАА-н мэргэжилтэн, Байгаль хамгаалагч, мод үржүүлэг, ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл нийт 50 гаруй хүн хамрагдаж байна.
Сургалтаар мод, бут тарьж ургуулах, арчлах, хамгаалах чиглэлийн онолын мэдлэг олгохоос гадна мод үржүүлгийн газрууд дээр очиж практик дадлага хийж ажиллах юм.
2024-04-25
IMG_7035 IMG_7047 IMG_7052 IMG_7060