АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2024.06.10
Цаг үеийн
Дэлхийн байгаль хамгаалах өдрийн хүрээнд БОАЖГазраас “Хушин ойгоо хамгаалъя” зорилтот үйл ажиллагааг Ойн анги, Зүүнбаян-Улаан, Уянга сумдын БОХУБ, байгаль хамгаалагчид, Ар өлт, Булган хангай нөхөрлөлтэй хамтран зохион байгууллаа.
Дээрх ажлын хүрээнд Бат-Өлзий сумын нутаг Өвтийн даваа, Уянга сумын нутаг Баарай, Ногоон нуур орчмын хушин ой бүхий газруудын хог хаягдлыг цэвэрлэж, иргэдийн ухамсаргүй байдлаас үүдэлтэй самар түүх явцад гэмтээсэн хуш моддыг будаж, хуурайшиж хатахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж, 100 ширхэг шинэс модыг тарьсан.
Мөн ойн хөнөөлт шавийн тархалтын судалгааг хийж буй Их оргил ой ХХК –ны ажлын явцтай танилцаж, сумдын БОХУБ, байгаль хамгаалагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.
“Их оргил ой” ХХК нь 6-р сарын 3-ны өдрөөс эхлэн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, сумдын 10 гаруй мянган га талбайд тархалтын судалгааг хийж байна. Судалгааны явцад эгэл бийрэн сүүлт, якобсоны төөлүүрч эрвээхэй, сибирийн хүр эрвээхэй илэрсэн. Цаашид Зүүнбаян-Улаан, Уянга, Хайрхандулаан сумдад үргэлжлэн хийгдэнэ.
IMG_9166 IMG_9184 IMG_9423 IMG_9454 IMG_9480 IMG_9482