АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОГ ХАЯГДАЛ ОРЧНЫ БОХИРДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАРХОРИН СУМАНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2025.05.27
Цаг үеийн
БОУАӨЯ-ны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/06 дугаартай удирдамжийн дагуу Хархорин сумын улсын чанартай авто зам дагуу болон “Авто замын засвар арчлалт нэгтгэл”-ТӨХК-ийн Хархорин салбарын үйл ажиллагаанд хог хаягдал орчны бохирдлын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2025.05.22-23-ны өдрүүдэд хийлээ.
Хяналт шалгалтын хүрээнд улсын чанартай авто зам дагуу болон хуучин карейруудад үүссэн хог хаягдлуудыг аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө буюу 6 дугаар сарын 20-ны дотор цэвэрлэх, Хог хаягдлын тухай хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар “Авто замын засвар арчлалт нэгтгэл”-ийн менежер болон Хархорин сумын Засаг даргад албан шаардлага хүргүүлэхээр боллоо.
 
499930703_663141523212687_5152115632814901640_n 500021558_663141789879327_473417377838536753_n_1 500247876_663141689879337_5997013678477997761_n 500652634_663141483212691_3713134212228734776_n_1 501005267_663141493212690_6681682457773237389_n