АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ "ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН"-ИЙ ХҮРЭЭНД МОД ТАРИХ ГАЗРУУДЫН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2025.07.08
Цаг үеийн
Өвөрхангай аймгийн Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, доройтсон ойг нөхөн сэргээх, хамгаалалтын ойн зурвас байгуулах, говь хээрийн бүсийн ойжуулалт, татмын ойжуулалтын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг "Байгаль орчин тогтвортой хөгжлийн санаачилга" ТББ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын санхүүжилтээр гүйцэтгэж байна.
 
Тус ажлын явц, хээрийн судалгаа, үр дүнгийн талаар "Байгаль орчин тогтвортой хөгжлийн санаачилга" ТББ –ын тэргүүн И.Дорж аймгийн засаг дарга болон холбогдох албаны хүмүүст танилцуулж санал солилцлоо. 2025 оны 08 дугаар сарын 20-ны үеэр судлаачдын бүрэлдэхүүн ирж нарийвчилсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэв.
 
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих чиглэлээр ТЭЗҮ боловсруулснаар Өвөрхангай аймаг нь 21 аймгаас анхдагч болж байгаагаараа онцлог юм.