АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2025.07.04
Цаг үеийн
Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Эрдэнэбаяраар ахлуулсан ажлын хэсэг Аймгийн хэмжээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж урьдчилан сэргийлэх, ажлыг зохион байгуулав.
Тус ажлын хүрээн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 7 аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд
✅Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Газрын хэвлийн тухай, Усны тухай зэрэг хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулах
✅Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан төлөвлөлт, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөө болон биелэлтэд хяналт тавих
✅Уурхайн уулын ажлын төлөвлөгөөтэй танилцаж биелэлтэд хяналт тавих
✅Ус ашигласны төлбөр гэрээний биелэлт гүний худгийн ашиглалт хамгаалалт тоолууржуулалтад хяналт тавих
✅Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхай эрхлэгч аж ахуй нэгжтэй мод тарих арчилж ургуулах нийгмийн хариуцлагын гэрээг байгуулах
✅Сум орон нутгийн удирдлага иргэд олон нийттэй санал солилцож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх
✅Илэрсэн зөрчлийг арилгуулах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох зэрэг арга хэмжээний хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулав.
 
514599145_1185947820239390_4800170293074359039_n 515420823_1185948040239368_224360310855913912_n 514408131_1185947500239422_2838543359807012495_n 515441627_1185947886906050_5367120669107926891_n