Мэдээ, мэдээлэл
СУМДАД ДОТООД ХЯНАЛТААР АЖИЛЛАВ
2025.12.09
Цаг үеийн
Байгаль орчны газрын даргын баталсан удирдамжийн дагуу Газрын дарга, мэргэжилтэн, улсын байцаагч нар “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хууль, МУ-ын ЗГ-ын 2022 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам"-ын хэрэгжтийн байдалд Гучин-Ус, Богд, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Сант, Баян-Өндөр сумдад ажиллалаа.
Дотоод хяналт шалгалтаар сумдад 2025 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдсэн ажил болон 2026 оны орлого арга хэмжээний төлөвлөлт, байгаль орчны төсөв мэдээллийн сангийн программын ашиглалтад хяналт үнэлгээ хийж, мэргэшил арга зүйгээр хангаж зөвлөн туслах ажил зохион байгууллаа.
Мөн сумд хариуцсан байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын БОУАӨЯ, БОГ-аас баталсан удирдамж, хяналт шалгалтын хуваарийн дагуу хяналт шалгалт зохион байгуулсан, зөрчил илрүүлсэн, шалган шийдвэрлэсэн байдалд үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.



