Мэдээ, мэдээлэл
ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН АШИГЛАЛТ, ХАДГАЛАЛТАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.
2026.04.07
Цаг үеийн
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод химийн хорт болон аюултай бодис ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүлээд байна.
Тус шалгалтыг 01/04 дугаартай удирдамжийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, хадгалалт, тээвэрлэлт, устгалын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодит нөхцөлд үнэлэх зорилготой юм.
Шалгалтын хүрээнд дараах үндсэн асуудлуудыг хамруулан шалгаж байна.
Үүнд:
• Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт
• Химийн хорт болон аюултай бодистой ажиллах аюулгүй ажиллагааны зааврыг боловсруулан ашиглалтын явцад мөрддөг эсэх
• Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, тээвэрлэлт, ашиглалт, устгалын журам мөрдөлт
• Ашиглалтын хугацаа дууссан, устгах шаардлагатай химийн бодисын тооллого хийх
• Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан эрсдэлийн үнэлгээ хийгэсэн эсэх
Шалгалтын хугацаа:
2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Цаашид шалгалтын үр дүнд үндэслэн илэрсэн зөрчлийг арилгуулах, аж ахуйн нэгж, байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлнэ.