АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг танилцуулах сургалт зохион байгуулагдлаа.

2022.06.11
Зурагт мэдээ
✅✅✅Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБХХ-ийн “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга-БИОФИН-2 төсөлтэй хамтран МУ-ын Засгийн газрын 2022 оны 02 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг танилцуулах, хавсралт маягтуудыг бөглөхтэй холбоотой асуудлаар сургалт зохион байгуулагдлаа.
✅✅✅Уг сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж, аймгийн БОАЖГазар, ГХБХБГазар, Онги-Таац голын сав газрын захиргаа, Төрийн сан, Татварын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд, сумдын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг танхимаар, сумдын ИТХ, Засаг дарга, Төрийн сангийн мэргэжилтнүүд, Татварын байцаагч, Газрын даамал, байгаль хамгаалагчид, Сумын дундын Ойн анги, ОХБЦГХЗахиргааны албан хаагчдыг цахимаар хамрууллаа. Мөн төслийн багийн зүгээс аймгийн удирдлагуудтай уулзаж уг журмыг танилцууллаа.
✅✅✅ Аймгийн МХГ-тай хамтран сумдын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах дотоод сургалтыг зохион байгуулж, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, зорилтот жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, Авлига түүний хор нөлөөний талаар мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид мэдээлэл өглөө.
284672780_391366316364215_4653271133328460079_n
284979222_391366453030868_2986792307629913860_n
286722192_391366303030883_2047783900592670130_n
286704033_391374489696731_8169811675785257955_n