АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өвөрхангай аймгийн ойн тархалт

2022.09.10

Өвөрхангай аймгийн ойн сангийн төлөв байдал

Тус аймгийн ойн санд бүрэн хэмжээний ой зохион байгуулалтыг анх 1998 онд хийсэн бол давтан зохион байгуулалт 2008,2016 онд, заган ой зохион байгуулалтыг 2011 онд гүйцэтгэсэн. Өвөрхангай аймгийн ойн сангийн нийт талбай 302027 мянган га. Үүнээс шилмүүст ой 175953, заган ой 126074 мянган га байна.

¹

Сумын нэр

Ойн сангийн нийт талбай      га

1.

Батөлзий

102926

2.

Уянга

27283

3.

Хархорин

14819

4.

Хужирт

14418

5.

Зүүнбаянулаан

13486

6.

Бүрд

1273

7.

Есөнзүйл

1179

8.

Хайрхандулаан

744

9.

Заган ой  / Богд, Гучинус, Төгрөг, Баруунбаянулаан сум/

                126.074

 

Аймгийн хэмжээгээр

302. 027

Өвөрхангай аймгийн ойн сан нь нутаг дэвсгэрийн 4 орчим хувийг эзэлж ургадаг Хангайн нурууны зүүн урд уулархаг хэсгийг дагаж ургасан. Монгол орны шилмүүст ойн хамгийн урд захад оршдог бөгөөд гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан ургамал , бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдэгийг тогтоон барих зэрэг экологийн чухал ач холбогдолтой ой юм. Манай аймгийн ойн сан нь Монгол улсын Ойн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хамгаалалтын бүсийн ойн ангилалд хамрагдаж байгаа тул ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар буюу үндсэн ашиглалтын огтлолтоор мод бэлтгэх ажил 1990-ээд оноос үндсэндээ зогссон.  Аймаг, сумын ойн менежментийн төлөвлөгөөг 2012, 2018 онд шинэчлэн боловсруулж батлуулсан бөгөөд ойг нөхөн сэргээх зүй зохистой ашиглах асуудлыг уг төлөвлөгөөний дагуу төлөвлөж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Төрийн захиргааны төв байгууллагаас  манай аймагт жил бүр 25000-33300 орчим шоометр мод бэлтгэх дээд хязгаар тогтоож түүний дагуу аймгийн ИТХурлаас ой бүхий сумдад хуваарь баталж зөвхөн  ой цэвэрлэгээний журмаар мод түлээ бэлтгэж ашиглаж байна. Ойн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2007 оноос эхлэн тус аймагт ой хамгаалах иргэдийн нөхөрлөлүүд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлснээр ойн сан эзэнтэй болж ой хамгаалахад нутгийн иргэдийн үүрэг оролцоо сайжирч ой хээрийн түймэр, хууль бус мод бэлтгэл, ойн зөрчлийн хэмжээ жилээс жилд буурч байна. Ойн санг гэрээгээр эзэмших журмын дагуу 2018.06.01-ний байдлаар тус аймгийн ой бүхий 7 сумын ой хамгаалах иргэдийн 52 нөхөрлөл, 4 аж ахуйн нэгжид 61519 га ойн санг хариуцан хамгаалуулж байгаагаас гадна Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Арвайхээр сумдад Мод үржүүлэг, ойжуулалт, ойн арчилгаа, цэвэрлэгээ, ойн дагалт баялаг ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллага 13 ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар БОАЖГазрын дэргэд  ойн нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах ажлын хэрэгжилтийг орон нутагт анхан шатны нэгж дээр зохион байгуулах, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийг мэргэжил арга зүйгээр хангах үүрэг бүхий Сум дундын Ойн ангийг 2009 онд Батөлзий суманд байгуулагдан ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор ойн сан жил дараалан хортон шавжид нэрвэгдэж  мод их хэмжээгээр хуурайшиж байгаагаас ойн төлөв байдалд эрс өөрчлөлт гарч таксацийн дундаж үзүүлэлтүүд улсын дунджаас буурч байгаа хандлага ажиглагдах боллоо. Монгол улсын тусгай хамгаалалттай газарт тус аймгаас Батхаан уул, Монгол элс, Хүйсийн найман нуур, мөн Хангай нурууны байгалийн цогцолборт газарт Хархорин, Хужирт, Бат-Өлзий Уянга сумын зарим ой бүхий нутаг хамаарагддаг. Нийт ойн сангийн 60 орчим хувь улсын тусгай хамгаалалттай газарт хамааардаг. Тус аймгийн ойн санд анхны тооллого ой зохион байгуулалтыг ашиглалтын нөөц тогтоох зорилгоор 1957, 1970-аад  оны үед хэсэгчилсэн ой зохион байгуулалт, 1998, 2008, 2016 онуудад шилмүүст ой, 2011, 2020 онд заган ойн талбайд иж бүрэн ой зохион байгуулалт, тооллого хийгдсэн.

Ойн сангийн нийт талбайн 173254 га талбай буюу 98.5 хувийг ойн талбай, 2699 га талбай буюу 1.5 хувийг ойн бус талбай эзэлж байна.

Ойгоор бүрхэгдсэн талбайн 144263 га талбай буюу 82.0 хувийг байгалийн ой, 364 га талбай буюу 0.2 хувийг бут сөөг эзэлж байна.

Ойгоор бүрхэгдээгүйн талбайн 14669 га буюу 8.3 хувийг тармаг мод, 1698 га талбай буюу 1.0 хувийг шатсан талбай, 4587 га талбай буюу 2.6 хувийг мод бэлтгэсэн талбай, 727 га талбай буюу 0.4 хувийг ойжих талбай, 198 га талбай буюу 0.1 хувийг ойжуулсан талбай, 6748 га буюу 3.8 хувийг хортон шавжинд нэрвэгдсэн талбай тус тус эзэлж байна.

Ойн бус талбайн 2679 га талбай буюу 1.5 хувийг цагаан энгэр, 20 га талбай буюу 0.01 хувийг таг царам эзлэж байна.

Тус аймгийн ой гарал үүслийн хувьд өөрөө аясаараа сэргэн ургасан байгалийн ой бөгөөд бүрэлдэхүүний хувьд шилмүүст, навчит, зарим газарт шилмүүст болон навчит мод бүхий холимог ой ургах ба гол мөрний дагуу бут, сөөг тархан ургана.

Байгалийн ойн талбайг модны төрлөөр авч үзвэл:

Шинэс (Larix sibirica)               121668 га

Хуш (Pinus sibirica)                    20404 га

Хус (Betula platypthylla Sukacz)  2117 га

Улиангар (Populus tremula)              2 га

Бургас (Salix )                                  72 га талбайд тус тус тархан ургаж байна.

Модны төрөл тус бүрийн эзлэх хувь хэмжээг графикаар харуулав.

oi_grapik-1

Ойн сангийн талбайг ойн ба ойн бус гэж хоёр үндсэн хэсэгт хуваана. Ойн талбайг ойгоор бүрхэгдсэн, ойгоор бүрхэгдээгүй талбай гэж ангилна. Ойгоор бүрхэгдсэн талбайд тухайн судалгааны үед ойтой байгаа (0,3 ба түүнээс дээш өтгөрөлтэй ой) болон улсын ойн санд шилжүүлсэн таримал ой, бут, сөөгөөр хучигдсан талбайг хамруулах бол ойгоор бүрхэгдээгүй талбайд урьд өмнө ойтой байсан боловч ямар нэгэн шалтгаанаар ойгүй болсон талбай (мод бэлтгэсэн, түймэр, хөнөөлт шавж өвчинд нэрвэгдсэн талбай гэх мэт) одоогийн байдлаар ойгүй боловч цаашдаа ой ургах нөхцөл бололцоотой газрууд (ойжиж байгаа газар, тармаг мод, ойжуулсан талбай) тус тус хамрагдана. Ойн бус талбайд ойн сан доторх цагаан энгэр, таг царам, хадлан, бэлчээр, гол, нуур, намаг, элс мод үржүүлгийн газрууд орно.

Ойн сангийн нөөц: Нэгж талбайд ургасан модны ишний нийт эзэлхүүнийг ойн нөөц гэсэн үзүүлэлтээр илэрхийлнэ. Ойн нөөц нь аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, ойг зохистой ашиглах, хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах бодлого чиглэлийг тогтооход гол үзүүлэлт болдог. Өвөрхангай аймгийн байгалийн ойн нийт нөөц 18728660 шоометр гэж тогтоогдов. Үүнийг модны төрөл тус бүрээр авч үзвэл: Ойн нөөцийг хувиар илэрхийлсэн байдлыг 3-р графикаар үзүүлэв.

 

Шинэс

15372810

 Хуш

  3246030

 Хус

    108810

Улиангар

            20

 Бургас

          990 шоометр байна.

oi_grapik-2

Байгалийн ойн нөөцийн 81.6 хувийг шинэс, 16.4 хувийг хуш, 1 хувийг хус, 0.5 хувийг улиангар, 0.5 хувийг бургас тус тус эзлэж байна. Байгалийн ойн нөөцийг аж ахуйн төрлөөр ангилагдсан байдлыг  хүснэгтээр тус тус үзүүлэв.

Байгалийн ойн нөөц аж ахуйн төрөлд хуваарилагдсан байдал

Д/д

Аж ахуйн төрөл

Нөөц (мян.шоо.метр)

Эзлэх хувь

1

БЦГ-ын онцгой бүс

2441300

13.5

2

БЦГ-ын хязгаарлалтын бүс

6710960

35.8

3

БЦГ-ын аялал жуулчлалын бүс

306430

1.6

4

Батхаан уулын байгалийн нөөц газар

54510

0.3

5

Хүйсийн найман нуурын дурсгалт газар

606250

3.2

6

Ногоон бүс

483840

2.5

7

Хориотой зурвасын ой

7566220

40.3

8

100 га хүртэлх ой сөөг ширэнгэ уулын өвөр энгэр ой

289910

1.5

9

30 хэмээс дээш налуу газрын ой

160120

0.8

10

Орон нутгийн тусгай хамгаалттай газрын ой

109120

0.5

Дүн

18728660

100

Тус аймгийн ойн нийт нөөцийн 2441300 шоометр буюу 13.5 хувийг БЦГ-ын онцгой бүс, 6710960 шоометр буюу 35.8 хувийг БЦГ-ын хязгаарлалтын бүс, 54510 шоометр буюу 0.3 хувийг Батхаан уулын байгалийн нөөц газар, 606250 шоометр буюу 3.2 хувийг хүйсийн найман нуурын дурсгалт газар, 483840 шоометр буюу 2.5 хувийг ногоон бүс, 7566220 шоометр буюу 40.3 хувийг хориотой зурвасын ой, 289910 шоометр буюу 1.5 хувийг 100 га хүрлэх төгөл ой, 160120 шоометр буюу 0.8 хувийг 30 хэмээс дээш налуу газрын ой, 306430 шоометр буюу 1.6 хувийг БЦГ-ын аялал жуулчлалын бүс, 109120 шоометр буюу 0,5 хувийг орон нутгийн тусгай хамгаалттай газрын ой тус тус эзэлж байна.