АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж буй газар

2022.05.27

Аймгийн зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах санал уламжлах үндэслэл

2022.02.14                                                                                                                                                                                               Өвөрхангай аймаг

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 6.1.2-т Цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эх зэрэг онцлог экосистемийг тусгай хамгаалалтад авч, унаган байгалийг хамгаална, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 6.1.1-т Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн нийт газар нутгийн 27 хувьд хүргэж, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг улсын тусгай хамгаалалтад авна, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.1.5. Аймгийн томоохон голуудын урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулан, улсын тусгай хамгаалалтад авах саналыг салбарын яаманд тавьж, тусгай хамгаалалтад байх газрын тоо, хэмжээг нэмэгдүүлнэ гэж заасан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу Онги, Таац голын урсац бүрэлдэх эх бүхий Уянга, Зүүнбаян-Улаан, Хужирт, Нарийнтээл сумдын нутагт орших “Хангайн нуруу”-ны салбар уулсын үзүүр төгсгөл хэсэг, гол мөрний урсац бүрэлдэх эх бүхий Баруунбаян-Улаан, Богд сумдын нутагт орших “Зүүн богд уул”-ыг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авахуулах саналыг аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн дэмжсэн саналыг Засгийн газарт уламжлахаар төлөвлөөд байна.

picture3

picture2

Байгалийн нөөц газар

Байгалийн тодорхой хэв шинж, аль нэгэн нөөц, баялгийг хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн нөөц газар гэнэ.

Байгалийн нөөц газрын төрөл

Байгалийн нөөц газрыг дараахь төрөлд хуваана:

1/ байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий байгалийн иж бүрдлийн нөөц газар;

5/ Мөрөн, гол, усны эх үүсвэрийг хамгаалах зорилго бүхий усны нөөц газар.

Байгалийн нөөц газрын дэглэм

  1. Байгалийн нөөц газарт хамгаалалтад авсан байгалийн хэв шинж, тодорхой баялгийн төрх байдал, ургамал, амьтны аймгийн байршил, өсөлт, үржилтэд сөрөг нөлөөгүйгээр уламжлалт аж ахуй эрхлэж болно.
  2. Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

-оОо-

ulsyn_tusgaj_sanal