АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар

2022.05.27

ОРХОНЫ ХӨНДИЙ: УИХ-ын 2006 оны 26 дугаар тогтоолоор Архангай аймгийн Хашаат. Хотонт. Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрийн 353,036 га талбайг хамарсан Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрыг байгуулсан байна. Орхоны хөндий орчмын нутаг нь Хангай нурууны зүүн хойд төгсгөл хэсгийг хамарна. Гадаргын хувьд Орхон- Сэлэнгийн савын бэсрэг уулс, Орхон голын өргөн хөндий гэсэн хоёр хэлбэрээс тогтоно. Орхоны хөндий нь археологнин болон түүх, соёлын олдвороор баялаг нутаг бөгөөд 8-9 дүгээр зууны Уйгарын нийслэл Хар Балгас, эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум, Төвхөн хийд зэрэг түүх соёлын дурсгалт газрууд оршин байдаг. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Дэлхийн байгаль, соёлын өвийн хороо нь Орхоны хөндийг Дэлхийн өвд 2005 онд бүртгэн авсан. Орхоны хөндийн түүх, соёлын өвүүд нь Орхон голоо дагаж (Төвхөн Хан ууланд орших Төвхөн хийдээс бусад) байрлаж байдаг ба Дэлхийн өвд бүртгэгдсэн тухайн газрын хамгаалалтад ороогүй дээрх хэсэг газар нутгийн Дэлхийн өвийн хорооноос өгсөн зөвлөмж болон Хангай нурууны байгалийн цогцолборт газарт хамрагдаж байгааг харгалзан байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгаи хамгаалалтад авсан болно.

image0002