АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хүйсийн найман нуурын байгалийн дурсгалт газар

2022.05.27

НАЙМАН НУУР: Өвөрхангай аймгийн Уянга сумын нугаг  Хангайн нурууны барууун урд хэсэгт, далайн түвшнээс дээш 2700-3165 м өргөгдсөн галт уулсын дунд галт уулын дэлбэрэлт, тектоник хагарал, суултын дунд үүссэн, цар хэлбэрийн хүнхэр газарт орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа. Хүис. Онон, Дороо, Баян-Уулын нуур зэрэг хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой Найман нуур, тэдгээрийн орчны байгалийн үзэсгэлэнт цогцолбороос бүрдэх 11,149 га газрыг хамруулсан Хүйсийн найман нуурын байгалийн дурсгалт газрыг Улсын их хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор баталжээ. Энд Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо. Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсон галт уулын тогоонууд байдаг. Хангайн гол нурууны хэсэг болох Шурангын, Гятрууны, Битүүтийн, Зэс улаан, Цэгээний хуниас, Ивийн зэрэг уулсын араар Орхон голын эхэнд их ой хөвчит уулын ам хөндийг дүүргэн орших нуурууд нь байгалийн үзэсгэлэн болсон нутаг юм. Хангайн арын Ханбаян гэдэг галт уул дэлбэрч гарсан халуун хайлмал бодис нь царцаад Цагаан-Азарга голын урсгалыг хаахап бий болсон байгалийн усан сан юм. Эргэн тойрон их тайга бүхий өндөр уулстай. Хүйсийн найман нуурын орчмын 3% буюу 7491.3 га талбайг хуш, шинэс зэрэг шилмүүс ой эзэлдэг. Мөн нөөц нь эрс хомсдсон олон зүйлийн эмийн ургамал ургадаг ба 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг.

d4ufj_cuyaiy-z-

6140520364_fd9b5600b1_b

d4ufj_cuyaiy-z-