АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хангайн нурууны байгалийн цогцолборт газар

2022.05.27

ХАНГАЙН НУРУУ: Архангай аймгийн Чулуут, Булган, Цэнхэр, Хотонт, Их тамих сумд, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумд, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут сумдын нутаг дэвсгэрийн хилиин зааг орших Хангайн нурууны төв хэсгийн 646.287 га газрыг хамарна. УИХ-ын 43 дугаар тогтоолоор 1996 онд тусгай хамгаалалтад авсан байна. Хангайн нурууны байгалийн иж бүрдэл болсон. унаган төрхөө алдаагүй, байгаль ландшафтын гайхамшигт хослолыг бүрдүүлэн. дэлхийн усны ай савын хагалбар болон оршдог. Монгол орны ус зүй, уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдалд онцгой нөлөө бүхий газар нутаг юм. Хангайн нурууны байгалийн цргцолборт газар нь Хангайн нурууны ландшафтын үндсэв хэв шинжийг төлөөлсөн Орхон гол, Эрхэт, Суварга хайрхан, Орхоны хөндий, Улаан цутгалан, Хоргой хүрэм зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаараа гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг ихэд татдаг. Хангайн нуруу бол түунийг тал бүрээс нь хүрээлэх Өвөр Байгалийн уулт тайга, Төв Азийн цөл, Алтай-Соёны уулс, Дагуур-Монголын хээр, Их Хянганы уулс зэрэг байгалийн их мужуудын уулзвар заагт байрлах өвөрмөц нутаг юм. Хангайн нуруунд дэлхийн усны хагалбарын нэлээд хэсэг хамаарах бөгөөд Хойт мөсөн далай, Төв Азийн гадагш урсгалгүй ай савын голууд хойт, урд зүгг эх аван урсана. Байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт ойт хээр, хээр, усны амьтад голлон оршино. Уулаар буга, гахай, бор гөрөөс, хэрэм, жирх, чандага, тарвага, зурам байхаас гадна өмхий хүрэн, мануул мэр сэр тохиолдоно.

copy_of_dsc_4993

30e18266e31936dc

img_0542