АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

2022.10.11

2022 оны намрын улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хуваарийн дагуу зохион байгуулагдана. Шалгалтад орох иргэд Төрийн албаны зөвлөлийн exam.csc.gov.mn цахим хуудсанд хандан шалгалтын системд өөрийн эрхээрээ нэвтрэн орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой.

Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа 1 удаагийн код хүлээн авч нууц үгээ солино. Та иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхаарна уу. Бусдын эрүүл мэнд, таны хариуцлагаас шалтгаалахыг анхаарч, халдвар, аюулгүйн дэглэмээ чанд сахин шалгалтдаа оролцоно уу. Танд амжилт хүсье.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ, ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨВ КОМИСС